Сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-30 12:53:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хөх сэрх багийн иргэн, 45 настай, эрэгтэй С нь энэ сарын 29-ний өдөр өглөөний 9.00 цагийн үед ус авахаар Түвшин нуур хэмээх газарт байсан гэрээсээ мотоциклээр гараад сураггүй болжээ.

Энэ талаарх дуудлагыг ар гэрийн хүмүүс нь өнөөдөр 04:30 цагийн үед онцгой байдлын байгууллагад мэдэгдсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн С-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Улмаар 06:00 цагийн үед тус багийн “Хөх сэрх” гэдэг газраас иргэний цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Холбоотой мэдээ