Аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаанаар 30 асуудал хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-28 12:50:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэллээ.

Хуралд аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчөөс 31 нь оролцож, 79 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.     

Хуралдаанаар:

1. Аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийг хэлэлцэж батлах;

2. Аймгийн ИТХ-ын зөвлөл байгуулах тухай;

3. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг батлах;

4. Аймгийн ИТХ-ын хороодын үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнийг батлах;

5. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг батлах;

6. Орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журмыг батлах;

7. Эхчүүдийг “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор тодорхойлох тухай;

8. Сумдын газрын үнэлгээний бүс, төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай;

9. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай;

10. Баян-Өлгий аймагт үйлдвэрлэлийн зориулалтаар 2022 онд барих агнуурын загасны тоо хэмжээг тогтоох тухай;

11. Аймгийн 2022 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоох тухай;

12. Баян-Өлгий аймгийн Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг батлах тухай

13. Орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжих зарим төсөл арга хэмжээний нэрийг өөрчлөх тухай;

14. Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай;

15. “Эх хүүхдэд ээлтэй” эрүүл мэндийн салбар зөвлөл, байгууллага шалгаруулах журам батлах тухай;

16. “Англи хэлтэй Өлгийчүүд” дэд хөтөлбөр батлах тухай;

17. “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр батлах тухай;

18. “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах” дэд хөтөлбөр батлах тухай;

19. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” дэд хөтөлбөр батлах тухай;

20. “Сургуулийн өмнөх боловсролын багшийн хөгжил” дэд хөтөлбөр батлах тухай;

21. “Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх-II” дэд хөтөлбөрийн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах тухай;

22. “Сургуулийн хөгжил, багшийн хөгжил, сургалтын чанар” дэд хөтөлбөр батлах тухай;

23. “Эх хэлээ эрхэмлэе” дэд хөтөлбөр батлах тухай;

24. “ Хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгаалал” дэд хөтөлбөр батлах тухай;

25. “Тэгш хамран сургалт, тэгш хүртээмжит боловсрол” дэд хөтөлбөр батлах тухай;

26. “Эко сургууль” дэд хөтөлбөр батлах тухай;

27. “Дотуур байр- миний гэр” дэд хөтөлбөр батлах тухай;

28. Аймгийн Засаг даргын дэргэдэх Өсвөр үеийн шигшээ багийг зохион байгуулах журам батлах тухай;

29. Дуудлагын худалдаа явуулах журамд өөрчлөлт оруулах тухай;

30. Дэд хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох хуваарийн төслийг танилцуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 

Холбоотой мэдээ