Е-mongolia цахим системээс 11 байгууллагын 64 үйлчилгээг авах боломжтой

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-03-25 17:33:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол академи“ Улсын төсөвт үйлдвэрийн газар, Дундговь аймгийн ЗДТГ хамтран өнөөдөр “Е-Mongolia нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав.

Е-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системд тус аймгийн хэмжээнд 64 үйлчилгээ нэгдэж, иргэд цахимаар үйлчилгээ авах боломжтой болжээ.

Тодруулбал, аймгийн Цагдаагийн газрын 1, ЭМГ-ын 4, ОБГ-ын 2, ГХБХБГ-ын 7, Дундговь-Ус ОНӨААТҮГ 10, Сайнцагаан сумын ЗДТГ 2, Төрийн архив-9, аймгийн ЗДТГ 16, Авто тээврийн төв 2, БОАЖГ 6, Мандалговь хотын захирагчийн алба 2 үйлчилгээг тус системд оруулсан байна.   

Үйл ажиллагаанд “И-Монголиа академи” УТҮГ-ын сургалт, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтэн Г.Будням болон аймгийн удирдлагууд оролцож, иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн системийн талаарх мэдээллийг хүргэж, e-mongolia платформыг хэрхэн ашиглаж төрийн үйлчилгээ авах заавар, зөвлөмж өгсөн байна.  

Мөн цахим хөгжлийн талаар аймгаас баримталж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, “Цахим хөгжил-Цахим шилжилт”-ийн өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийжээ.

Холбоотой мэдээ