Сумын шинэчлэлийг хийхэд иргэд зайлшгүй оролцох шаардлагатай

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-03-25 14:52:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Луус сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ОНХС-гийн 100,0 сая төгрөгийн хөрөнгөөр “Сонголт дизайн” компани гүйцэтгэж хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.

Тус аймгийн хувьд Улаанбаатар- Өмнөговийн улсын чанартай авто зам дагуух сумдыг хөгжүүлэх, “Жишиг сум” болгох зорилгоор ийнхүү хөгжлийн төлөвлөгөөг нь мэргэжлийн байгууллагаар ийнхүү хийлгүүлсэн байна.

Хөгжлийн төлөвлөгөөг иргэд олон нийтийн оролцоотойгоор гүйцэтгэсэн бөгөөд цаашдаа сумын шинэчлэлийг хийхэд ч иргэд зайлшгүй оролцох шаардлагатайг “Шинэ Гурвансайхан сум” төслийг санаачлагч Р.Эрдэнэбүрэн онцолсон.

“Шинэ сум” төслийг хэрэгжүүлснээр сумын төвийн дэд бүтцийг шийдэх, айл өрхүүдийн амьдрах нөхцөлийг сайжруулах,  хашаа байшин, зам талбайг тохижуулах, ногоон байгууламж байгуулах гээд сумын төвийн хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдэх юм.

Сумын төвийн хойд болон баруун хойд талаар хамгаалалтын ойн зурвас байгуулж, мод үржүүлгийн газрын талбайг 400 га-д хүргэж, цэвэрлэх байгууламжийн саарал усыг ашиглан зам дагуу ойн зурвас байгуулах ажлыг ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. 

Холбоотой мэдээ