Дэлхийн мөнгөний долоо хоног Өндөршил суманд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-24 22:14:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил суманд “Ирээдүйгээ өөрөө бүтээе” өдөрлөг зохион байгуулж 80 гаруй иргэн оролцов.

3 дугаар сарын 23-нд болсон тус өдөрлөгийг Өндөршил сумын ЗДТГ, Насан туршийн боловсролын төв, Дундговь аймаг дахь Монголбанкны салбар, ХААН болон Төрийн банкны салбар , ГБХЗХГ -аас “Дэлхийн мөнгөний долоо хоног-2022” аяны хүрээнд зохион байгуулжээ.

Энэ үеэр оролцогчдод "Хуримтлал ба зардал", "Интернэт банк,", Хадгаламж түүний төрөл, хүү тооцох аргачлал",  "Цахим орчны зохистой хэрэглээ", "Гэр бүлийн харилцаа хандлага", "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль" зэрэг сэдвээр мэдээлэл өгч, санхүүгийн боловсролын гар авлага, өрхийн төсвийн дэвтэр тараажээ.

Мөн сургалтын агуулгын хүрээнд "Алтан хонх" тэмцээн зохион байгуулж, 48 иргэн оролцож 3 ялагчийг тодруулан, хуримтлалын авдар, банкуудын гарын бэлгээр урамшуулсан байна.

Холбоотой мэдээ