Олимпын телевизийн суваг нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-07-28 11:54:31

МОСКВА. /Sputnik/. Олон улсын олимпын хороо “Рио-2016” наадмыг дууссаны дараа буюу ирэх сарын 21-нд Олимпын телевизийн суваг нээхээр төлөвлөж байна. 

Энэ сувгийг дэлхий дахины хаанаас ч интернэтэд холбогдон “Android”, “iOS” үйлдлийн системтэй гар утасны аппликейшнээр дамжуулан үзэж болохын зэрэгцээ “YouTube” болон бусад олон нийтийн сүлжээгээр цацах юм.

Уг суваг эхний үед англи хэлээр нэвтрүүлгээ цацах бөгөөд үзэгчид есөн гадаад хэлний хадмал орчуулгаас сонгох боломжтой ажээ. 

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ