Нислэгийн тийзийг хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-22 15:35:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Финтек & Блокчэйн технологийн хосолсон үйлчилгээ үзүүлэгч "Storepay" ХХК хамтран ажиллана.


Хамтын үйл ажиллагааг эхлүүлэн МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, Storepay ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Хангал нар гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр хэрэглэгч, үйлчлүүлэгчид бүх төрлийн нислэгийн тийзээ ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой болж байгаа юм.


Storepay ХХК нь хэрэглэгчдэдээ худалдан авалтын хуваан төлөх таатай нөхцөлүүд санал болгодог үйлчилгээ нь хил хязгааргүй аялах боломж бүрдүүлжээ.

“Storepay” апп ашиглан хэрэглэгч нислэгийн тийзээ 45 хоногт 4 хуваах, 60 хоногт 3 хуваах, 4 сард 5 хуваах зэрэг ямар ч хүү шимтгэл, нэмэлт төлбөргүй нөхцөлөөр худалдан авах боломжтой.


Хамтран ажиллах гэрээ нь дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн МИАТ ТӨХК-ийн тасалбар түгээх төвүүдээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Холбоотой мэдээ