Булган аймгийн төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн маргааш болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-20 17:21:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төрийн албан хаагчдын аймгийн нэгдсэн зөвлөгөөн маргааш болно. Төрийн албаны шинэтгэлийг үр дүнд хүргэх, шинэ сэргэлтийн бодлогыг аймаг, орон нутагт амжилттай хэрэгжүүлэн, төрийн бүтээмжийг дээшлүүлэх цогц чадамжийг төрийн албан хаагчдад эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар зөвлөгөөн зохион байгуулж байгаа юм.

          Зөвлөгөөнд сум, агентлаг, төрийн байгууллагаас сонгогдсон төрийн албан хаагчид оролцох бөгөөд Төрийн албаны зөвлөл, Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Удирдлагын академи, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр зэрэг газрын төлөөлөл мэдээлэл хийнэ. 

Холбоотой мэдээ