"Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө" байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-03-18 12:07:30
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Эрдэнэмандал, Есөнбулаг багийн төвүүдэд "Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө"-г байгуулах гэрээ байгуулав.
Тус үйл ажиллагаа нь дээрх багуудад бүртгэгдэж буй Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчлийн шалтгаан нөхцөлийг сайжруулж, хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжиж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх зорилготой.
Энэхүү гэрээг аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Э.Энхбат, Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Г.Энхбаяр, ГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Хүрэлсүх, Эрдэнэмандал багийн Засаг дарга Б.Соронзонбаатар, Есөнбулаг багийн Засаг дарга А.Батаа нар байгууллаа.
Холбоотой мэдээ