Эко клубийн сурагчдад цөлжилтийг бууруулах талаар мэдээлэл зөвлөмж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-17 14:53:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн БОАЖГ, Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь төсөл хамтран эко клубийн сурагчдад цөлжилтийг бууруулах талаар мэдээлэл зөвлөмж өгөв.


Тодруулбал, аймгийн БОАЖГ, Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь төсөлтэй хамтран Чандмань, Эрдэнэ, Цогт суманд төслийн хүрээнд хийсэн ажлын гүйцэтгэлтэй танилцан, орон нутгийн өмчид бүртгүүлж хүлээлгэн өгчээ. Мөн тус сумдын Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх эко клубийн сурагчдад цөлжилт газрын доройтлыг үүсгэж буй хүчин зүйл, түүнийг сааруулахад оруулах хувь нэмэр, “Говийн гайхамшигт 6” амьтны талаар мэдээлэл зөвлөмж өгөв. Мөн үеэр сурагчдыг “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаанд нэгдэхийг уриалан ном гарын авлагаар хангасан тухай БОАЖГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ