Шинжилгээгээр коронавируст халдварын 219 тохиолдол батлагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-03-11 10:58:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 219 шинэ тохиолдол батлагджээ.


Сүүлийн өдрүүдэд дараалан халдварын тохиолдол 300-гаас бага тоотой бүртгэгдэж буй юм. Шинээр илэрсэн халдварын 137 нь Улаанбаатарт,  82 нь орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв. Орон нутгаас хамгийн олон буюу 16 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Харин 6 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.


Мөн энэ хугацаанд коронавируст халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 3 996 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 1005 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдний 
 237 нь хөнгөн,  660 нь хүндэвтэр,  96 нь хүнд, 12 нь нэн хүнд хэмээн оношлогджээ.



Холбоотой мэдээ