Рэнчинлхүмбэ сум шар усны үерт автаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-06 16:26:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум шар усны үерт автаж нөхцөл байдал хүндэрч эхэлсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-наас тус сумын Зүүн хороо баг орчмоор шар усны халиа тогтож эхэлсэн. Сүүлийн үед цаг агаар дулаарсны улмаас шар ус тогтсон газруудад ихээхэн хэмжээний ус гарч сумын төвийн нийт айл өрхүүд усанд автах эрсдэл үүсжээ.


Тус сумын Онцгой комиссоос 700 метр газарт далан босгох ажлыг өнгөрсөн нэгдүгээр сард орон нутгийн өмчит "Хөх Шишгэд Алтай" ХХК-тай хамтран хийсэн. Гэвч цаг агаар дулаарч байгаа учраас ус босгосон далангуудыг давж байна. Одоогийн байдлаар төрийн албан хаагчид нутгийн иргэд даланг өндөрлөхөөр ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ