Дундговь аймгийн ХАА-н салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-03 13:40:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 3 дугаар сарын 2,3-нд Дундговь аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөөр салбарын үйл ажиллагаагаа дүгнэн, 2022 оны зорилго, зорилт, хүрэх үр дүнгээ хэлэлцэв.

Тус зөвлөгөөнийг ХХААХҮЯ, аймгийн ЗДТГ, ХХААГ, Мэргэжлийн хяналтын газар, 15 сумын Хөдөө аж ахуйн тасаг, МERIT (Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах)  төсөл, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл, Дэлхийн зөн-Монгол ОУБ-ын Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл хамтран байгуулжээ.

Зөвлөгөөнөөр “Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, зорилт арга хэмжээний хэрэгжилт, түүний талаар нэгдсэн ойлголт, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах” асуудлыг хэлэлцэн тус салбарт хэрэгжиж буй хууль, журам, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах боломжийг тодорхойлсон байна.

ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд Төрөөс тус салбарт хэрэгжиж буй бодлого, шийдвэр, шинээр батлагдан гарсан Хоршооны тухай хууль болон “Хоршоо хөгжүүлэх сан”гийн шинэчлэгдэн батлагдсан журмын тухай танилцуулга хийсэн бол аймгийн удирдлагуудын зүгээс орон нутагт Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын  зорилго, чиг хандлагын талаар мэдээлэл хийжээ.

Мөн Канад улсын санхүүжилтээр Дундговь аймагт хэрэгжиж буй MERIT төслийн техникийн зөвлөх Эрик Карлзен, мэргэжилтэн Т.Туул нар “Орон нутгийн бизнес эрхлэгчдийг уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч болгох” асуудлаар туршлага хуваалцсан.

Зөвлөгөөний үеэр ХХААГ-ын дарга, 15 сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн тасаг хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулсан байна

Холбоотой мэдээ