Налайх дүүргийн баг Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-01 11:01:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Сокол" ХХК-ийн нэрэмжит Бадминтон сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2 дугаар сарын 25-27-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо болж, аваргуудаа шалгаруулав.

Тэмцээнд 14 аймаг, 4 клубийн 283 тамирчин оролцож, дөрвөн насны ангилалд ганцаарчилсан болон хосын төрлүүдэд 20 багц, 96 медалийн төлөө өрсөлджээ.

Тэмцээний нэгдсэн дүнгээр П.Идэрхангай дасгалжуулагчтай Налайх дүүргийн баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзнээр шалгарсан бол Б.Хувьтөгөлдөр дасгалжуулагчтай "Дархан-Од" клуб дэд байр, Т.Ууганбаяр дасгалжуулагчтай "Shuttle" клуб удаах байрыг эзэлсэн аж. 



Холбоотой мэдээ