ЭСЯ-ны ажилтан 4 иргэнээ аваад Варшав руу хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-26 11:08:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Варшав дахь Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан Польш-Украины хилийн зурвасаас 1, Польшийн хилээр нэвтэрсэн 3 нийт 4 иргэнээ авч Варшав руу хөдөллөө.


Киев хотоос 13 монгол иргэн Польш-Украины хилийг зорьсон мэдээлэл байна. Тэднийг авахаар Варшав дахь ЭСЯ-ны ажилтнуудаас гадна Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хил дээр ирээд байгаа аж.


Одоогоор 8 монгол иргэнээ Польш улсад аюулгүй авчраад байгааг Гадаад харилцааны яамны цахим хуудаснаа мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ