Э.Макрон В.Путинтэй ярихдаа цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-02-25 10:11:03

ПАРИС. /AFP/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй пүрэв гарагт утсаар ярихдаа, Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардлаа гэж Елисейн ордон мэдээлснийг “Agence France-Presse” (AFP) уламжилжээ.


Тус ордны төлөөлөгчийн мэдээлснээр, Францын Ерөнхийлөгч Украины удирдагч Владимир Зеленскийтэй утсаар ярьсныхаа дараа В.Путинтэй ярьсан байна. “ОХУ өөрийн үйлдлийн улмаас хориг арга хэмжээнд өртсөн болохыг” Э.Макрон Оросын талын анхааралд хандуулсан гэж Францын Ерөнхийлөгчийн засаг захиргаа онцлон тэмдэглэжээ.  


Үүний өмнө Кремлийн хэвлэлийн алба мэдээлэхдээ, ОХУ, Францын Ерөнхийлөгч нар Францын удирдагчийн хүсэлтээр утсаар ярихдаа, Украинд болж буй үйл явдлын талаар санал бодлоо илэн далангүй солилцлоо гэсэн байна.


В.Путин “цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргах болсон шалтгаан, нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй тайлбарласан” гэж Кремлийн хэвлэлийн мэдээнд тэмдэглэжээ.


В.Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэрээ пүрэв гаргийн өглөө мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ