БОАЖЯ-ны ойн 12 үйлчилгээг “e-Mongolia”-д нэгтгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж, байгууллагад зориулсан ойн 12 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia сүлжээнд орлоо.
Тодруулбал,
Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн
байгууллага / сунгах /
Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн
байгууллага / шинээр авах /
Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / сунгах /
Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / шинээр авах /
Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах
Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах / сунгах /
Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага
Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага
/ сунгах/
Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн
байгууллага /сунгах /
Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн
байгууллага /шинээр авах /
Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх
мэргэжлийн байгууллага
Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх
мэргэжлийн байгууллага /сунгах/ үйлчилгээ юм.
Одоогоор БОАЖЯ-ны аж ахуй нэгж байгууллагад хүргэдэг үйлчилгээнээс 47, иргэнд хүргэдэг үйлчилгээнээс 35-ыг e-Mongolia-д нэгтгээд байна.
Дээрх үйлчилгээг авахын тулд аж ахуйн нэгж байгууллагууд
тоон гарын үсгээр e-Mongolia платформд нэвтрэн, үйлчилгээнүүд цэсээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн
байгууллага гэсэн сонголтыг хийж авах боломжтой.
Ингэснээр e-Mongolia
платформд төрийн 60 байгууллагын 623 үйлчилгээг цахим болгож
нэгтгэгдээд байгааг Цахим хөгжил,
харилцаа холбооны яам мэдээлэв.