ДОХ-той тэмцэхэд нь ӨАБНУ-д тусална

Дэлхийд | Эрүүл мэнд
dorjkhand@montsame.mn
2016-07-22 13:42:32

ДУРБАН./Prensa Latina/. ДОХ-ын тархалт хамгийн өндөр байгаа ӨАБНУ-д энэ өвчний тархалтыг зогсоохын тулд 420 сая орчим долларын тусламж үзүүлэхээ НҮБ мэдэгдлээ.

Тус улсын зүүн нутгийн Дурбан хотод болж буй ДОХ-ын асуудлаарх олон улсын 21 дэх удаагийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдсэн байна. Уг бага хуралд 180 орны 18 мянган зочид, төлөөлөгчид оролцож байгаа юм.

НҮБ-ын мэдэгдсэнээр, энэ мөнгийг ДОХ-оор өвчилсөн 3.4 сая өвчтөнийг эмчлэх хөтөлбөрийг өргөжүүлэхэд зарцуулах аж.

ӨАБНУ-ын Эрүүл мэндийн сайд Аарон Мотсоаледи хэлэхдээ “ХДХВ-тэй хүмүүсийг эмчлэх ажилд ахиц гарч байгаа. Манай хөтөлбөр бол дэлхийн хэмжээний хамгийн чухал хөтөлбөрүүдийн нэг” гэлээ.

Дэлхийн даяар ХДХВ-ийн эмчилгээ хийлгэж буй 17 сая хүний 20 гаруй хувь нь Өмнөд Африкт амьдардаг байна.

Г.Доржханд

 

Durban, Jul 21 (Prensa Latina) The United Nations (UN) announced a fund of almost $420 million USD to end AIDS epidemic in South Africa, today with the world''s highest population of people with HIV.

The announcement was released during the 21st International AIDS Conference taking place in the eastern city of Durban. Nearly 18,000 delegates and guests from 180 countries attended this event.

According to the UN, the funding will help expand the antiretroviral program providing treatment at present to 3.4 million patients in the African nation.

South African Health Minister, Aaron Motsoaledi, said the treatment for such number of patients is an achievement and "makes our program is one of the most important in the world."

Of 17 million people on treatment globally, more than 20 percent live in South Africa.

Modificado el ( jueves, 21 de julio de 2016 )

Холбоотой мэдээ