Чингис хааны түүхэн цогцолбор мэдээллийн төвтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-07-22 13:38:11

Хэнтий аймгийн аялал жуучллалыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон Их Монгол улсын гал голомт Хан Хэнтий нутагт Чингис хааны түүхэн цогцолборыг барих зураг төслийг хийж дуусав. 

Тус цогцолбор нь Чингис хот, Мөрөн сумын нутагт 13,5х1,5 км-ын харьцаатай газарт байрлах бөгөөд Хаадын тахилын сүм, Хар хорум хот дахь Түмэн Амгалант ордон, Цагаадайн улсын Гүр Эмир ордон, Төмөр хааны ордон, Ил хаадын улсын ордонуудыг загварлан барих 8 барилга, хөшөө дурсгал, жуулчдад зориулсан үйлчилгээний танхим, монгол соёлыг харуулсан үзвэрийн газар, музей, зоогийн газар, гольфийн талбай, зэрэг барилга байгууламжууд босох ажээ. 

Уг цогцолборт барих Эзэнт гүрний үеийн барилга, ордонуудын зураг, цогцолборын ерөнхий макет, Хэнтий аймгийн аяллын маршрутыг байрлуулсан. Хэнтий аймгийн жуулчны мэдээллийн төв нь Сэцэн ханы ордон музейн хашаанд байрлаж байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ