"Яг түүн шиг" шоуны ялагч П.Баярцэнгэл аймгийн “Тэргүүний ажилтан” боллоо

Орон нутагт | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-22 12:36:02

Дорнод аймгийн баяр наадам өргөн дэлгэр нартай хуртай сайхан болж хаалтаа хийв. Үдшийн цэнгүүний арга хэмжээнд Дорнод нутгийн хүү, шинэ од П.Баярцэнгэл дуучин Б.Маралжингоогийн хамт ирж нутгийн олондоо ая дуугаа өргөөд буцлаа.

Нутгийн хүүгээ аймгийн удирдлагууд халуун дотноор хүлээн авч “Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрийг нь мялаав. Тэрээр “Яг түүн шиг” шоуны ялагчаар тодорсныхоо дараа ийнхүү нутгийнхантайгаа баяраа хуваалцаж байгаа аж. 

Б.Туяа

Холбоотой мэдээ