Баян-Өлгий аймгийн 41 мянган иргэн 1 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголбанкны Баян-Өлгий
аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр тус аймгийн 57939 иргэн 159 тэрбум
төгрөгийн хадгаламж эзэмшиж байна.
Энэ нь 2020 оны жилийн эцэстэй
харьцуулахад 15,8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Нийт хадгаламж эзэмшигчдийн 71,3 хувь буюу 41295
нь 1 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай. Тэдний дансанд 4,6 тэрбум төгрөг байгаа
ба нийт хадгаламжийн 2,9 хувь нь ногдож байна.
Харин 3807 иргэн 1-2 сая төгрөгийн /5,5
тэрбум/, 7298 иргэн 2-5 сая /23,4 тэрбум/, 2688 иргэн 5-10 сая /18,5 тэрбум/, 1453
иргэн 10-20 сая /19,9 тэрбум/, 942 иргэн 20-50 сая /28 тэрбум/, 277 иргэн
50-100 сая /19,4 тэрбум/, 169 иргэн 100-500 сая /31,9 тэрбум/, 10 иргэн 500 саяас
1 тэрбум хүртэлх төгрөгийн /7,7 тэрбум/ хадгаламж эзэмшиж байгаа ажээ.