Глобал удирдагч их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-15 17:20:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, Глобал удирдагч их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав.  

Аймгийн Засаг даргын шийдвэрээр 2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, энэхүү зорилтоо хэрэгжүүлэх зорилгоор төрийн албан хаагчид түүнчлэн боловсрол, соёл, эрүүл мэнд, эрдэм шинжилгээний болон бусад салбарт солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах ажээ.

Тодруулбал, хамтын ажиллагааны хүрээнд шинжлэх ухааны материал, хэвлэл, мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын их, дээд сургуулиудтай хамтран ажиллахад зуучлах, оюутан солилцооны гадаадын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, доктор, магистр, бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлэх, богино хэмжээний мэргэжил дээшлүүлэх сургалтууд зохион байгуулах юм.

Мөн Глобал удирдагч их сургууль инновац, гарааны бизнес, кембриджийн хөтөлбөрийг нутагшуулах, багш солилцоо зэрэг үйл ажиллагааг дэмжиж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхээр гэрээнд тусгасан байна. 

Холбоотой мэдээ