“Алтан төл”-ийн эзэд шагналаа гардан авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-14 14:59:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. МҮОНРТ-ээс 44 дэх жилдээ уламжлал болгон шалгаруулж буй “Алтан төл”-ийн эздэд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг шагналыг нь гардуулж өглөө.

Эрдэнэдалай сумын Цавчир багийн “Аймгийн сайн малчин” П.Энхбат, Б.Булгансүрэн, Адаацаг сумын 4-р багийн малчин Г.Бүдсүрэн, Ц.Алтантүлхүүр  Сайхан-Овоо сумын 4-р багийн малчин Э.Болор-Эрдэнэ, Б.Сарнай нарын 3 гэр бүл "Алтан унага”-ны эзэд болжээ.

"Алтан ишиг”-ний эзнээр Адаацаг сумын 3-р багийн малчин Ж.Ганбаатар, З.Янжинлхам, Цагаандэлгэр сумын Хараат багийн малчин Я.Батдорж, Д.Одбаяр нарын 2 гэр бүл,  "Алтан хурга”-ны эзнээр Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус багийн малчин Ш.Отгонбаатар, Д.Сумъяа, мөн сумын Гурвансайхан багийн малчин П.Төмөржав, Б.Уламбаяр, Цагаандэлгэр сумын Замын улаан багийн малчин Ц.Баатарцогт, Д.Мөнхзул нарын 3 гэр бүл тус тус тодорчээ.

Харин "Алтан ботго”-ны эзнээр Хулд сумын 2-р багийн малчин С.Батжаргал, Б.Бямбасүрэн нарын гэр бүл тодорлоо.

Холбоотой мэдээ