Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Энэ жил Дорноговь аймагт 2.7 сая толгой мал өнтэй өвөлжиж хавартай золгоод байна.
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу мал амьтны гоц халдварт өвчний эрсдэл ихтэй зарим аймгаас Дорноговь аймгийн нутагт мал амьтны шилжилт хөдөлгөөн хийх, отор нүүдэл зохион байгуулахыг өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нээс 2022 оны зургадугаар сарын 15-ныг хүртэл хугацаагаар хориглоод байгаа юм.
Мал сүрэг тарган тавтай өвөлжиж хавартай золгоод байгаа ч орон нутагт малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх талаар аймгийн Мал эмнэлгийн газраас анхаарууллаа.
Тус аймгийн
гурван сумын нутагт мал амьтны халдварт өвчин бүртгэгдээд байгаа юм. Аймгийн мал эмнэлгийн газраас малын гоц
халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд 2.7 сая толгой мал, мал амьтны голомтот халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд 600 гаруй мянган
толгой мал хамруулахаар төлөвлөжээ.