Шинээр 56.8 тэрбум төгрөгийн 19 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-11 08:47:42

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 104,6 тэрбум төгрөгийн 38 төсөл арга хэмжээ хэрэгжихээр батлагдсанаас 56,8 тэрбум төгрөгийн 19 төсөл, арга хэмжээ шинээр хэрэгжих юм. 

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор зохион байгуулж дуусгах чиглэл өгсөн. 

Үүний дагуу орон нутагт эрх шилжүүлсэн 26,8 тэрбум төгрөгийн найман төсөл арга хэмжээнээс долоон ажлын тендерийг зарлаад байна.

Холбоотой мэдээ