Зэрлэг амьтанд өвс тавьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-02-08 18:15:53

Дорноговь /МОНЦАМЭ/. Ханбаянзүрх хайрханы ойр орчимд идээшлэн буй зэрлэг ан амьтанд Дорноговийн иргэдийн төлөөлөл 10 гаруй боодол өвс тавьж өгчээ.

Нутгийн иргэд зэрлэг амьтны гол бэлчээр болсон шүтээн хайрханыхаа баруун хойд хэсгийн жалганд өвс тавьж өгсөн бөгөөд ирэх гуравдугаар сард дахин өвс тавьж өгөхөөр төлөвлөжээ.

Ан амьтан уул усаа баясгасан буянтай сайхан үйл хийсэн хүмүүст нутгийн иргэд талархлаа илэрхийлсэн байна. Ханбаян зүрх хайрханы энгэрт говийн гуравдугаар ноён хутагт Жамъяанданзанг оршуулж шарилын сүм байгуулсан учир нэгэн үедээ Шарилын уул гэж нэрлэж байжээ. Мөн говь нутгийн иргэд хүслийн уул гэж ч нэрлэдэг юм.

Холбоотой мэдээ