О.Пүрэв "One Championship”-ын 2 дахь тулаандаа ялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-29 19:29:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын холимог тулааны "MGL-1 FC" холбооны 57 кг жингийн аварга, “Ардын хүү” хочит Отгонжаргалын Пүрэв "One Championship"-ын хоёр дахь тулаанаа өчигдөр хийж өрсөлдөгчөө яллаа.

 

Холимог тулааны Азийн хамгийн том холбоо One Championship баасан гарагт "Only the Brave" ээлжит тулаана зохиож 11 тулааны тов зарласнаас эхнийх Bantamweight жингийн О.Пүрэвийн тулаан байв.

 

“One Championship”-ын эхний тулаандаа Их Британийн Бэн Ройлыг хүнд цохилтоор ялсан О.Пүрэв энэ удаа мэргэжлийн тулаанд 9 ялж 5 ялагдсан Бразилын Микаэл Гилермэ дэ Жесүстэй 5 минутаар гурван үе тулалдаж яллаа. Энэ тулаан түүний холимог тулааны ес дэх дараалсан ялалт бөгөөд шүүгчдийн саналаар ялсан анхны тохиолдол болов.



Холбоотой мэдээ