Гадаадад сурч буй оюутан татварын буцаан олголт авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-01-28 19:17:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын их, дээд сургуульд хүүхэд нь хувийн зардлаар суралцаж буй иргэд татварын буцаан олголтыг нэг удаа авах боломжтой талаар татварын байгууллагаас мэдээлж байна.

Тодруулбал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу материалаа бүрдүүлж, зааврын дагуу энэ оны 2 дугаар сарын 15-ны дотор e-tax.mta.mn цахим хуудас руу илгээх юм. Сургалтын төлбөрийн буцаан олголтыг авахын тулд заавал суралцаж буй сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтыг хавсаргахыг Татварын ерөнхий газраас мэдэгдэж байна. Сургалтын төлбөрийг банкны баримтаар болон сургуулиас өгсөн бичгээр өгч болох юм. Мөн гадаадад сурч буй оюутан болон суралцагчдын эцэг эхчүүд орон сууц худалдан авахад шаарддаг шиг орлого нотлох баримтыг давхар бүрдүүлж өгөхийг мэдэгдлээ.




Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хөнгөлөлтийн заалтад тусгаснаар дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургууль, сургалтын төвд оюутнаар элсээд бакалаврын болон мэргэжлийн дипломын сургалтад сурч буй оюутнууд буцаан олголтод хамрагдана. Магистрын зэрэгтэй байлаа гэхэд өмнө нь бакалавр болсон дээрээ хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн байх ёстойг Татварын ерөнхий газрын Татвар төлөгч нарт үйлчлэх газраас мэдээлж байна.

Оюутан өөрөө сурч байх хугацаандаа ажил хийж төлбөрөө төлсөн нөхцөлд мөн буцаан олголт эдлэх юм байна. Ингэхдээ сургалтын төлбөрт төлсөн мөнгөний 10 хувийг буцаан авах юм. Бүрдүүлэх материал:

  • Орлого нотлох баримт
  • Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна
  • Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:
  • Сургуулийн тодорхойлолт /автомаар эсвэл файлаар хавсаргах/
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
  • Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Холбоотой мэдээ