"Омикрон" хувилбарын тохиолдол бүртгэгдсэн ОХУ-ын бүс нутгийн тоо 72 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-01-26 17:33:57

МОСКВА. /TASS/. Коронавирусний “омикрон” хувилбарын халдварын тохиолдол илэрсэн ОХУ-ын бүс нутгийн тоо нэг өдрийн дотор 72 болж нэмэгдсэн тухай тус улсын халдвартай тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.


Нэг өдрийн өмнө уг хувилбарын халдварын тохиолдол бүртгэгдсэн бүс нутгийн тоо 68 байсан байна.


Роспотребнадзор буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдлыг хангах газрын дарга Анна Поповагийн өмнө нь мэдэгдсэнээр, Орост "омикрон" хувилбараар 5 900 хүн халдварласан бөгөөд тэдний 90 хувь нь дотооддоо халдвар авчээ.


Холбоотой мэдээ