Бээжинд гарсан "COVID-19"-ийн дэгдэлт Хятадын зарим бүс нутгийн халдварын байдлыг дордуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-01-24 11:09:28

БЭЭЖИН. /TASS/. Нийслэл Бээжин хотод нь гарсан коронавирусний дэгдэлт БНХАУ-ын засаг захиргаа-нутаг дэвсгэрийн зарим нэгжид тархалтын нөхцөл байдлыг дордуулж байгааг бүс нутгуудын эрүүл мэндийн хороодын даваа гарагт нийтэлсэн мэдээ харуулжээ.


Тодруулбал, өнгөрсөн хоногт Бээжин хоттой зэргэлдээ орших Хэбэй мужид гурван тохиолдол илэрсэн байна. Тус мужид дотооддоо халдвар авсан хамгийн сүүлчийн өвчтөн сарын өмнө эмнэлгээс гарсан юм. Үүнээс гадна, тус улсын зүүн нутгийн Шаньдун мужид Бээжингээс ирсэн хүнээс халдвар илэрчээ. Тус мужид ч мөн дотоодын дэгдэлт гараагүй удаж байгаа юм.


Гэсэн хэдий ч Хятадад халдварын тархалтын байдал тогтвортой байна. 31 бүс нутгийн 11-д нь халдвар авсан тохиолдол огт байхгүй, гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол ч бүртгэгдээгүй байна. Албан ёсны статистик мэдээллээр, сүүлийн нэг сард халдварын голомтууд Шэньси (баруун хойд), Хэнань (төв), Гуандун (өмнөд) мужуудад, мөн Тяньжин хотод илэрсэн боловч одоогийн байдлаар тэдгээрийг хумьсан эсвэл бүрэн даржээ.


Сүүлийн 10 хоногт Бээжин хотод коронавирусний "омикрон", "дельта" хувилбарын халдварын 40 гаруй тохиолдол бүртгэгджээ. Тус хотод илэрсэн халдварын тохиолдол шуудангаар явуулсан илгээмж болон хөлдөөсөн хүнсний сав баглаа боодлоор дамжин халдварласан байх өндөр магадлалтай гэж Хятадын мэргэжилтнүүд үзэж байгаа аж.


Холбоотой мэдээ