ӨНӨӨДӨР: Хууль зүйн байнгын хорооноос намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-01-24 07:08:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 24-нд болох үйл явдлын тойм:

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байгаа талаар Өмнөговь аймгийн малчид мэдээлнэ.

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулна.

11.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа Засгийн газарт тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлага хүргүүлнэ.

11.30 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Хохирогчдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ