Төрийн дээд одон, медаль гардууллаа

ОРОН НУТАГТ | Дархан-Уул
174@montsame.mn
2022-01-21 17:15:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жил Дархан хотын 60 жилийн ой тохиосон. Ойн хүрээнд төрийн дээд одон, медалиар шагнагдсан зарим хүмүүс цар тахлаас шалтгаалан шагналаа авч амжаагүй байсан. Тэгвэл Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн Боловсрол, хүнс хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшил, хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнан урамшууллаа. Тодруулбал Дархан-Уул аймгийн 20 иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар зарлигаар төрийн дээд одон, медалиар шагналаа.

Шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын орлогч Б.Жавхлан, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Эрдэнэсүх нар гардуулж, баяр хүргэлээ.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

1. Баян Алтангэрэл Шарын гол сумын ахмад настан

2. Балжав Цогтсайхан Дархан сумын 8 дугаар багийн ахмад настан

АЛТАН ГАДАС ОДОНГООР

1. Пүрэвхүү Булганмаа 9 дүгээр сургуулийн сургалтын менежер

2. Хаянхярваа Оюунцэцэг Монголын хүмүүнлэгийн байгууллагын

ахмад ажилтан

3. Төмөрхуяг Сэлэнгэ 9 дүгээр сургуулийн сургалтын менежер

4. Баяраа Сарантуяа Ойн бирж ХХК-ийн ажилтан

5. Баатар Хорлоо Дархан сумын Малчин багийн ахмад настан

6. Шагтав Чогсомжав Дархан сумын 2 дугаар багийн ахмад настан

7. Батнасан Баттулга Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн булгайд тохируулагч, оператор

8. Жотон Зундуй ДСЦТСүлжээ ХК-ийн ахмад ажилтан

9. Зогсоо Энхцэцэг 21 дүгээр цэцэрлэгийн ахмад багш

10. Бат-Эрдэнэ Эрдэнэчимэг Дархан сумын 14 дүгээр багийн ахмад настан

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

1. Бямбаа Алтанцэцэг 9 дүгээр сургуулийн нярав

2. Лхагвасүрэн Галтмаа 16 дугаар сургуулийн бага ангийн багш

3. Сүхээ Даваадулам Дархан сумын 5 дугаар багийн ахмад настан

4. Цагаан Цэрэнчимэд 9 дүгээр сургуулийн сургалтын менежер

5. Ядамдорж Батболд Топ дизайн ХХК-ийн захирал

6. Сэрээнэндорж Оюун “Замчин” худалдааны төвийн нягтлан бодогч

7. Сэр-Од Эрдэнэчимэг Дархан сумын Малчин багийн иргэн

8. Дүүжий Эрдэнэбаяр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн

Бэлдэц үйлдвэрлэх цехийн талбайн ахлах ган цутгагч

Холбоотой мэдээ