НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Бээжингийн Олимпын наадамд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-01-21 18:03:33

НҮБ. /Xinhua/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэргүүн Бээжингийн өвлийн Олимпын наадамд оролцоно гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Паулина Кубяк АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“А.Шахид Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ урилгаар Бээжингийн Олимпод оролцохоор болсныг мэдэгдэж байна. Тэрбээр Бээжин хотод айлчлах хугацаандаа Олимпын бамбарын буухианд оролцох бөгөөд ОУОХ-ны тэргүүн Томас Бах түүнд бамбарыг дамжуулна” гэж П.Кубяк мэдээлжээ.


“Бээжин-2022” өвлийн Олимп, Паралимпын наадмын үеэр “Олимпийн эвлэрэл”-ийн төлөө өгсөн үүрэг амлалтаа батлан харуулж, энх тайван, эв найрамдлыг сурталчлах, бэхжүүлэх чиглэлээр үндэсний, бүс нутгийн хийгээд дэлхийн түвшинд тодорхой арга хэмжээ авахыг бүх гишүүн орнуудад хандан уриалж байна” гэж А.Шахид Ерөнхий Ассамблейн хуралдааны үеэр мөн цохон тэмдэглэсэн байна.


“Олимпын эвлэрэл” нь МЭӨ наймдугаар зууны үеэс буюу эртний Грекээс эхтэй уламжлал бөгөөд үүнийг 1990-ээд оноос эргэн сэргээсэн билээ. 

Холбоотой мэдээ