Омикрон халдварын 96 хувь нь ханиад томуугийн шинж тэмдгээр илэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-20 22:20:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. "Ковид-19" цар тахлын омикрон хувилбарын давлагаа эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос нийт иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна.

Эмнэлзүйн 96 орчим хувьд нь ханиад томуугийн шинж тэмдгээр илэрч байгаа тул халдвар тархах магадлал маш өндөр байгааг анхаарууллаа. Иймд иргэд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гараа 20 секундын турш савандаж угаах, хүн хоорондын зай барих, амны хаалтыг тогтмол зүүж хоёр цаг тутам солих, шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх зэргээр халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахихыг зөвлөж байгаа юм. 

Омикрон хувилбарт 5 хүртэлх насны хүүхдүүд илүү өртөж байгаа бөгөөд ларингит болох эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Мөн ханиад томуугийн шинж тэмдгээр илэрч байгаа учраас иргэд хайхрамжгүй хандаж хүндрүүлэх, эрүүл мэнд, амь насандаа хохирол учруулах магдлал өндөр байгааг онцлон сануулж байна.

Холбоотой мэдээ