Омикроны халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд зориулсан зөвлөмж

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-20 18:44:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Омикроны халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд Эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг хүргүүлж байна. 

Үүнд:

  • Д амин дэм 14 хоног
  • С амин дэм 1,000 мг-аар 14 хоног
  • 38.5-аас дээш халуурвал халуун бууруулах эм хэрэглэх
  • Шөлтэй хоол идэж унтаж амрах, халуун бүлээн шингэн сайн уух,
  • Хоолойгоо тогтмол зайлах
  • Амьсгал нэг минутад 24-өөс дээш, гурав хоног дараалан халуурах, уруул хамар хөхөрвөл эмчид хандах хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Мөн амьсгалын замын өвчний үед шинж тэмдгийн эмчилгээнд өргөн хэрэглэгддэг дараах эмүүд нь парацетамол буюу ацетаминофен агуулсан байдаг тул давхардуулан хэрэглэвэл эмийн тун хэтэрч, хордлого үүсгэх, элэг гэмтээх аюултай гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.



Холбоотой мэдээ