"Өндөрхаан", "Дархан хөвөн", "Орхондалай"-н ханш хамгийн их нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-19 18:38:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 42 ХК-ийн 885,115 ширхэг хувьцааг 919,221,951.74 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 23 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Өндөрхаан" (ONH+14.90%), "Дархан хөвөн" (DAH+10.34%) болон "Орхондалай" ХК (ORD +6.67%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Могойн гол" (BDL-10.00%), "Дархан хүнс" (DHU-9.50%) болон "Ариг гал" ХК (EER-8.07%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 54,639 ширхэг нэгж эрхийг 33.5 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.01 хувиар буурч 41373.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,705,408,333,886.21 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ