Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхаарууллаа

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2022-01-17 18:15:15

 Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч Хөвсгөл нуурын мөсний зузаан нимгэрэн зарим газарт хар хил гарсан байгаа тул ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.

Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг ажээ.