Шагайн харвааны тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТАГТ | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2022-01-16 14:45:07

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн ИТХ, ЗДТГ хамтран “Үндэсний Шагайн харваа” тэмцээнийг энэ оны 01 дүгээр сарын 12-нд зохион байгууллаа.

Нийт 10 багийн 80 харваач цэц мэргэнээ сориход  тэргүүн байрт  Б.Бямабацогт ахлагчтай “Сүмбэр” багийн хамт олон, дэд байрт Ч.Гантогтох ахлагчтай “Төмөрзам” баг, гутгаар байрт О.Эрдэнэбаяр ахлагчтай “Шивээговь” багийн хамт олон тус тус шалгарлаа. Цэц мэргэнээ сорьж амжилт гаргасан харваачдад аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам, аймгийн “Үндэсний шагайн харваа” холбооны тэргүүн Ц.Энхбаатар нар шагнал гардуулав.


Монгол түмний уламжлалт баяр цэнгэлийн нэг шагайн харваагаар  сүүлийн үед  өсвөрийн залуу тамирчид олноор хичээллэх болсон талаар албаныхан тодотгов.

Холбоотой мэдээ