Хэнтийн өсвөрийн шигшээ баг 13 төрлөөр хичээллэнэ

ОРОН НУТАГТ | Хэнтий
odontungalag@montsame.mn
2022-01-10 14:30:07
Хэнтий /МОНЦАМЭ/ “Өсвөр үеийн шигшээ баг” бадминтон, теннис, волейбол, даам, сагсан бөмбөг, жудо, самбо, чөлөөт, үндэсний бөх, шатар, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, буудлага зэрэг спортын 13 төрлөөс бүрдэж байна.
Өчигдөр аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар “Өсвөр үеийн шигшээ баг”-ийн спортын нэр төрлийг тогтоож, зардал олгох тухай хурлаар хэлэлцлээ.
Өсвөр үеийн шигшээ багуудын эрхэм зорилго нь Хан Хэнтий нутгийн иргэд, хүүхэд залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эрүүл байх, зан үйлийг дэлхий, тив, олон улс, улс бүсийн наадмын түвшинд хүргэж, шилдэг тамирчдыг тасралтгүй бэлтгэж, нутаг орныхоо нэр алдрыг өндөрт мандуулахад оршиж байгаа юм.

Холбоотой мэдээ