Төрийн алба хаагчдыг чадавхжуулав

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-01-07 11:14:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас хэлтэс агентлагийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, танхимаар 65, цахимаар 61 албан хаагч оролцов.

Энэхүү сургалтаар архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, дүгнэх болон жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтийн арга зүйг эзэмшүүлсэн байна.

Тус сургалтад оролцсоноор хэлтэс агентлаг, 15 сумын төрийн байгууллагууд архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж, стандартын шаардлагад нийцсэн төлөвлөлт хийн, хэрэгжүүлэн гүйцэтгэлээ тайлагнах нэгдсэн ойлголттой болж байгаа юм.  

Холбоотой мэдээ