Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн автобусууд хямдралтай үнээр үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-19 01:53:37

Ардын Хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулж Дархан-Уул  аймгийн төв Дархан хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Элит Хөгжил” ХХК нь том оврын автобусаа наадмын гол үйл явдал болох 19-20-ны өдөр хямдралтай үнээр үйлчлэхээр болов.

Тус компанийн автобусууд Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Үйлчилгээний төв”-өөс гуравдугаар багийн нутаг дэсвгэрт байрлах Наадмын талбай буюу “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн чиглэлд том хүн 300, хүүхэд 200 төгрөгөөр үйлчилчлэхээр болсноо зарлав. Тус компанийн автобусууд өмнө нь том хүн 500, хүүхэд 300 төгрөгөөр үйлчилж байснаа наадмын хоёр өдөр Дархан хотын иргэдийг наадмаа үзэхэд нь дэмжлэг үзүүлэхээр хүлээх хугацааг нь таван минут болгон ойртуулж зорчих тасалбараа ийнхүү хямдруулжээ.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ