Шведийн хаан, хатан “COVID-19”-ийн халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-01-05 09:17:35

СТОКХОЛМ. /Reuters/. Шведийн хаан Карл XVI Густаф болон хатан Сильвиа нарын “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар хааны ордон мягмар гарагт мэдээллээ.


“Вакцины гурван тунд бүрэн хамрагдаад байсан хаан, хатан нарт халдварын хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байна” гэж тус мэдэгдэлд дурджээ.


Ордны мэдээлснээр, өдгөө 75 настай хаан, 78 настай хатан нар өөрийгөө тусгаарлаж байгаа бөгөөд тэдэнтэй ойр байсан хүмүүсийг тогтоох ажил үргэлжилж байгаа ажээ.


Шведэд коронавирусний “омикрон” хувилбарын улмаас халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэх болоод байгаа бөгөөд хамгийн сүүлд 12 дугаар сарын 30-нд халдварын хамгийн олон буюу 11507 тохиолдол шинээр илэрсэн байна.

Холбоотой мэдээ