Урианхайн мөсөн сурын нээлтийн харваа энэ сарын 8-ны өдөр болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
сурын холбооноос тус аймгийн эвент арга хэмжээнүүдийн нэг болох урианхайн мөсөн
сурын нээлтийн харвааг энэ сарын 8-ны өдөр Толбо нуурын мөсөн дээр зохион
байгуулна.
Тэмцээнд насанд хүрсэн эрэгтэйчүүд оролцох ба оролцогчдын мэдүүлгийг энэ сарын 7-ны өдөр хүртэл хүлээн авна.
Харин тус тэмцээний хүрээнд эмэгтэйчүүд болон
хүүхдүүдийн дунд мөсөн шагайн харвааны тэмцээн явуулж, өвөл цагийн үндэсний
шилдэг хувцас шалгаруулах ажээ.