Шаардлага хангахгүй пиротехникийн хэрэгсэл ашиглахгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-31 12:56:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баяртай холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас сэрэмжлүүлэг гаргалаа.

Тус сэрэмжлүүлэгт, "Хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, стандартын шаардлага хангахгүй, хэрэглэх заавар нь тодорхой бус пиротехникийн хэрэгсэл /салют/ нь буудлага үйлдэх явцад гарт дэлбэрэх, дээш хөөрөхгүй чиглэл тодорхойгүй нисэх зэргээр иргэдийн эрүүл мэнд, амь, эд хөрөнгөд хохирол, аюул учруулж болзошгүй тул дээрх шаардлагыг хангахгүй пиротехникийн хэрэгслийг худалдан авахгүй, ашиглахгүй байхыг анхааруулж байна" хэмээжээ. 

Холбоотой мэдээ