Гадаадаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-12-25 11:08:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 25-наас гадаадаас ирж байгаа иргэдийг коронавируст цар тахлын мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд 3 хоног тусгаарлаж эхэллээ.

Тусгаарлалтад 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоожээ. Тусгаарлан ажиглах байрны төлбөрийг тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаах юм.  Харин иргэд өөрсдийн сонголтоор ИБИС, Туушин, Кемпенский, Новотел зэрэг зочид буудалд тухайн зочид буудлын ханшаар төлбөрөө төлөх боломжтой. Иргэдийг тусгаарлах 20 зочид буудлын нэрс УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас танилцуулж байна. Үүнд:

  • Кентавр
  • Сүнжин гранд
  • Амар
  • Ворлд Монголия”,
  • Тэмүүжин”,
  • Мөнххустай”,
  • Лион Товер”,
  • Оффис”,
  • Хабу”,
  • Юниверсал Мед
  • Зүчи
  • Тоёоко Инн Улаанбаатар
  • Альфа
  • Монголика
  • Цэцэнхангай
  • Наранбулаг
  • Тайж
  • Гайде
  • Топаз
  • Парк”.
Холбоотой мэдээ