Өдрийн үйлчилгээнд нийт 55 ахмадыг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-21 18:25:04
Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ онд Өмнөговь аймагт "Олон нийтийн оролцоог түшиглэсэн халамжийн үйлчилгээний өдрийн үйлчилгээнд нийт 55 ахмадыг хамруулжээ.
ХХҮЕГ-аас магадлан итгэмжлэгдсэн “Улаан загалмайн хороо”-той хамтран энэхүү ажлыг зохион байгуулжээ. Үйлчилгээнд хамрагдаж буй ахмадууд тус хорооны дэргэдэх “Халамжийн өргөө” -нд зочилж, дасгал хөдөлгөөн хийн биеийн дархлаагаа дэмжсэн байна. Мөн эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтад сууж, эмнэлгийн анхан шатны тусламжийг ямар үед хэрхэн үзүүлэх талаар мэдлэгтэй болжээ. Үүнээс гадна тэд тоглоом наадгай тоглох, дуртай дуу хөгжмөө сонсох, ном унших зэргээр чөлөөт цагаа зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлсэн байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас дээрх ажлыг энэ онд 2 удаа зохион байгуулсан бөгөөд нийт 55 ахмад настныг хамруулаад байна.
Холбоотой мэдээ