ОХУ-д нэг өдөрт халдварын 27 022 шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-12-20 16:55:06

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-д сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 27 0022 шинэ тохиолдол илэрсэн нь 10 дугаар сарын 6-наас хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн цөөн тохиолдол болжээ.


Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусээр халдварласан нийт хүний тоо 10 241 812 болсон байна.  


Өнгөрсөн хоногт нийслэл Москва хотод 2630, Санк-Петербургт 1958, Москва мужид 1935, Красноярскийн хязгаарт 642, Пермийн хязгаарт 619, Свердловск мужид 615 тохиолдол бүртгэгджээ.


Одоогоор эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо 928 610 болж буурсан гэж тус улсын коронавирустэй тэмцэх штаб мэдээлсэн байна.


Халдварын улмаас нэг өдөрт 1019 хүн нас барж, нас барсан нийт хүний тоо 298 222-т хүрсэн бол 30 059 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 9 014 980 болжээ.


Холбоотой мэдээ