Төв банкны бие даасан, хараат бус байдал, эрх зүйн зохицуулалтыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 17-нд болно.
Монголбанк, МУИС-ийн
Хууль зүйн сургууль хамтран танхимаар болон цахимаар зохион байгуулах хуралд эрдэмтэн судлаачид төв банкны бие даасан, хараат бус
байдал, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө, Монголбанкны хараат бус байдлыг
дээшлүүлэхэд анхаарах зүйл,
хууль, эрх зүйн орчныг төлөвшүүлэх талаарх судалгаанд
үндэслэсэн санал, дүгнэлтийг
танилцуулж, хэлэлцүүлэх юм.
Хэлэлцүүлэгт УИХ, ХЗДХЯ, СЯ, СЗХ, ТАЗ, ОУВС, МБХ, ШЕЗ, ХЗҮХ, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, шүүх,
прокурор, цагдаа, хууль зүйн сургуулийн төлөөлөл оролцоно.