Хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-16 08:52:11

Хөвсгөл аймгийн хэмжээнд 1300 орчим хурдан морь унадаг хүүхэд байдаг бөгөөд аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс хүүхдийн аюулгүй байдлыг онцгой анхааран ажилласны үр дүнд наадмын эхний өдөр унаач хүүхэдтэй холбоотой асуудал гараагүй.

Өчигдөр 3 насны морь уралдаж 60 гаруй хүүхэд хурдан морь унаснаас соёолон насны уралдаанд 1 хүүхэд мориноос унасан бөгөөд холбогдох байгууллага эмнэлгийн тусламж яаралтай үзүүүлж ямар нэгэн гэмтэл бэртэлгүй учраас хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Мөн хүүхэд бүрийг хамгаалах хувцас хэрэглэлтэй явуулж байгаа бөгөөд цаашид стандартын хэрэгсэлтэй болгох тал дээр анхаарах хэрэгтэй байгааг аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Дашбаяр уяачдад анхааруулж байлаа.

 

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ