Нийт нутгийн 32.6 хувь нь тусгай хамгаалалттай газар эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-10 14:02:48

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо 15 байгаа бол аймгийн тусгай хамгаалалттай газар нутаг 26, сумын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо 67 байна. Аймгийн нийт газар нутгийн 32.6 хувь нь тусгай хамгаалалттай газар нутаг буй бөгөөд энэ хэмжээ урьд жилүүдийнхээс 1.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Цаашид түүх дурсгал, соёл архелогийн хийгээд байгалийн гайхамшигтай, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг тусгай хамгаалалтад авах бодлого баримталж ажиллана хэмээн орон нутгаас онцлов.

Холбоотой мэдээ